tedy blog
 
 

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа гэж юу вэ?

Вэб оператор.     TEDY.MN 

Бизнесийн байгууллагууд хэрэглэгчийн зүгээс байгууллагын үйл ажиллагаанд өгч буй үнэлэмж ямар байгааг тодорхойлж, тэдгээрт тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг судлан тогтоож, үйл ажиллагаагаа хэрэглэгчдийнхээ сонирхол, шаардлагын дагуу сайжруулахын тулд хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг авдаг. Бүтээгдэхүүн үйлчилгээнд хэрэглэгчид, үйлчлүүлэгчид нь хэр сэтгэл  ханамжтай байгааг судалдаг. Барааны хувьд чанар, үнэ, сав баглаа боодол, нийлүүлэлт, борлуулсны дараах үйлчилгээ, нэр хүнд, бараанд үзүүлж буй урамшуулал, сурталчилгаа зэрэг бүхий л хүчин зүйлд хэрэглэгчид сэтгэл ханамжтай байгаа эсэхийг судалгаагаар тодруулдаг. Үйлчилгээний байгууллагын хувьд чанар үнэндээ нийцэж байгаа байдал, үйлчилгээ үзүүлж байгаа үйлчилгээний ажилтны зан харьцаа, ур чадвар, үйлчилгээний орчин, хүлээгдэл зэрэг тухайн үйлчилгээг хэрэглэгчид хүргэхтэй холбоотой хүчин зүйлсэд хэрэглэгчид хэр сэтгэл ханамжтай байгааг судална. Хэрэглэгч, үйлчлүүлэгчийнхээ сэтгэл ханамжийг тогтмол хугацаанд байнга хэмжиж, судалгааны дүнд үндэслэн сайжруулах арга хэмжээг цаг тухайд нь авах боломжийг бүрдүүлдэг. Энэ нь байгууллага хэрэглэгчийнхээ хүсэн хүлээж буй үйлчилгээг хүргэхэд чухал нөлөөтэй байдаг.

Манай вэбсайтын үйлчилгээнд хэрэглэгчид маань сэтгэл ханамжтай байна уу.

Хэрэглэгч та бүхний санал бодол, хүсэлтийг бид хүлээн авч үйлчилгээнийхээ чанарыг цаашид улам сайжруулах зорилгоор энэхүү судалгааг явуулж байна. Cудалгаанд хамрагдахын тулд энд дарна уу.

Үнэт цаг заваа зарцуулан бидний санал асуулгад оролцож байгаа явдалд талархал илэрхийлье.


 сэтгэл ханамж, судалгаа, tedy.mn, хэрэглэгч 8683 уншсан

« Нийтлэл бичлэгийн уралдааны ялагчид шалгарлаа.  Microsoft Windows 7-г оюутануудад 30$-аар зарна »


Хэрэглэгчдийн сэтгэгдлүүд:


Сэтгэгдэл үлдээгээгүй байна.

Сэтгэгдэл бичих:
Анхаарах зүйл: Та бичлэг үлдээхдээ өөрийн үнэн бодит хаягаа оруулна уу. Хуурамч хаяг оруулсан тохиолдолд танд бид эргэн хариу өгөх боломжгүй бөгөөд таны сэтгэгдлийг баталгаажуулах боломжгүй юм.
Нэр
E-майл
Вэбсайт