tedy blog
 
 

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа эхэллээ

Вэб мастер     TEDY.MN, Мэдээ 

Бид интернэт худалдааны вэбсайтаа хэрэглэгчдийнхээ сонирхол, шаардлагад нийцүүлэх, үйлчилгээнийхээ чанарыг улам сайжруулж, олон шинэ бүтээгдэхүүн үйчилгээг хүргэх зорилгоор улирал тутам хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа авдаг билээ. Өмнөх удаагийн судалгааг хэрэглэгчидтэйгээ шууд холбогдон авсан бол энэ удаагийн судалгааг вэбсайтаараа дамжуулан авахаар боллоо.

Хэрэглэгч та өөрийн ID /мэйл хаяг/-аар нэвтрэн орж , худалдан авалт хийж байсан бүтээгдэхүүн үйлчилгээний төрлөөс сонгон орж хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг өгөх боломжтой.

Энэ удаагийн сэтгэл ханамжийн судалгаагаанд оролцсон хэрэглэгч бүрт 25000 төгрөгтэй тэнцэх 5 бонус онооны урамшууллыг өгөхөөр болсон бөгөөд урамшууллын 5 бонус оноогоо судалгаа дууссаны дараа бүх хэрэглэгчиддээ олгож мэдээллэх болно.

Бид хэрэглэгч таны өгсөн санал хүсэлтийг хүлээн авч вэбсайтынхаа үйл ажиллагааг улам сайжруулан ИНТЕРНЭТ ХУДАЛДААНЫ БАЙНГИЙН ТЭРГҮҮЛЭГЧ вэбсайт байх болно.

Та энд дарж судалгаанд хамрагдана уу!


 Хэрэглэгийн сэтгэл ханамжийн судалгаа 2257 уншсан

« Сэтгэл ханамжийн судалгаанд оролцоно уу  Сэтгэл ханамжийн судалгаанд оролцсон хэрэглэгчиддээ баярлалаа. »


Хэрэглэгчдийн сэтгэгдлүүд:


Galaa:
2011-10-10
Сайн байна уу?
Би болон манай гэр бүлийн 2 гишүүн Мобизон дугаар хэрэглэдэг. Мөн ХААН банкаар байнга үйлчлүүлдэг. Харин теди.мн сайтаар төлбөрөө төлөх гэтэл танай төлбөр төлөх системд ХААН банк байдаггүй учраас заавал үйлчилгээний заал ч юмуу утасны төлбөртөө цаг гаргаж явах шаардлагатай болдог.
ХААН банктай хамтарч ажиллах боломжгүй байдаг юм уу? Энэ талаар тайлбар өгнө үү?

Борлуулалтын мэргэжилтэн.:2011-10-11
Энэ өдрийн мэнд. ХААН банкны хувьд өөрсдийн картаа гаргасан ч гэсэн онлайн худалдаа хийгдэх программ хангамж нь одоогоор боломжгүй байгаан байна. Манай зүгээс ХААН банктай хамтран ажиллах санал тависан бөгөөд хүлээгдэж байгаа болно.

hereglegch:
2011-10-15
Haan banktai ug n mobile bank ashiglaj bolno shde

anji:
2011-10-15
Haan banknii mobile bankaar damjuulad to0lboro bs tolj bolno shde

Сэтгэгдэл бичих:
Анхаарах зүйл: Та бичлэг үлдээхдээ өөрийн үнэн бодит хаягаа оруулна уу. Хуурамч хаяг оруулсан тохиолдолд танд бид эргэн хариу өгөх боломжгүй бөгөөд таны сэтгэгдлийг баталгаажуулах боломжгүй юм.
Нэр
E-майл
Вэбсайт