tedy blog
 
 

Amazon kindle Fire

    Бүтээгдэхүүний танилцуулга 

Amazon Kindle бол та бидний хэлж заншсанаар электрон ном унших зориулалт бүхий цуврал төхөөрөмж бөгөөд одоогоор хамгийн сүүлд дөрөв дэх үеийнхээ төхөөрөмжийг гаргаад байна. Та энэхүү төхөөрөмжин дээр ном уншихаас гадна онлайн худалдаа хийх, ном татах, сонин, сэтгүүл, блог унших, дуу сонсох, видео үзэх боломжтой. Amazon компани өөрсдийн энэхүү гайхалтай бүтээлийг анх 2007 онд танилцуулсан бөгөөд 2009 онд дэлгэцийг нь илүү том болгосон Kindle DX хувилбарыг гаргасан юм. 2011 оны 9-р сард зарласнаар Amazon Kindle-н гэр бүл одоо өөр дээрээ QWERTY гар бүхий Kindle Keyboard, мэдрэгчтэй дэлгэц бүхий Kindle Touch, нэг хэсэг iPad-н өрсөлдөгч гэж нэрлэгдээд байсан өнгөт дэлгэц бүхий таблет болох Kindle Fire болон дэлгэцэн дээрээ виртуаль гар бүхий, бусдаасаа арай хямд Kindle гэсэн гишүүдтэй болжээ. 

Түүнээс гадна Amazon компани өөрсдийн Kindle нэртэй програмыг Microsoft Windows, Mac OS X(10.5 болон түүнээс хойш, зөвхөн Intel процессор), iOS, Android, BlackBerry, webOS, Windows Phone гэсэн платформууд дээр гаргасан. Мөн тэд үүлэнд суурилсан технологийг ашиглан өөрсдийн хэрэглэгчиддээ Kindle номуудыг интернетээр дамжуулан худалдан авах, унших, татах боломжийг бий болгосон байна. 

Та Amazon Kindle төхөөрөмжийн интернеттэй холбоотой бүхнийг Wi-Fi утасгүй сүлжээ ашиглан гүйцэлдүүлэх боломжтойгоос гадна зарим оронд Amazon-ы Whispernet хэмээх 3G сүлжээг ашиглах боломжтой. Энэхүү 3G сүлжээг ашиглахад танаас ямар ч суурь хураамж, төлбөр шаардахгүй бөгөөд та зөвхөн 3G сүлжээ дэмжих Kindle төхөөрөмжтэй байхад хангалттай аж. Мөн тэдний Whispersync үйлчилгээг ашиглан өөрийн уншиж буй номоо өөр бусад Kindle төхөөрөмжүүд дээр төвөггүй, хамгийн сүүлд уншиж байсан хуудаснаасаа үргэлжлүүлэн унших боломжтой.

2010 онд Amazon компани анх удаа АНУ дахь элэктрон номын худалдсан тоо ширхэг нь цаасан номын борлуулалтын тоо ширхгээс давсан тухай зарлажээ.

Kindle Fire нь Amazon-оос эрхлэн гаргаж байгаа анхны гэрэлтэт дэлгэцийн технологийг ашиглаж бүтээсэн төхөөрөмж юм.  Amazon Kindle Fire нь 7 инчийн дэлгэцтэй тэблэт буюу гар компьютерийн ангилалд багтах бөгөөд ipad – ний талтай тэнцэх хэмжээний овортой. Ийм хэмжээтэй гаргасан нь ч бас учиртай. Яагаад гэвэл киндл гэдэг нэр өөрөө цахим ном гэсэн ойлголтыг төрүүлдэг учраас А5 стандартын номуудтай ижил хэмжээтэй юм. Энэхүү хэмжээг Amazon-оос цахим ном уншихад хамгийн тохиромжтой хэлбэр гэж тодорхойлсон байна. Kindle Fire нь 413 гр жинтэй бөгөөд энэ нь ipad-аас 200 граммаар бага. Хэдийгээр хөнгөн боловч бага эзэлхүүнд их жин ноогдож байгаа учраас ном уншихад таньд бага зэрэг хүнд санагдаж магадгүй. Гэхдээ та санаа зоволтгүй хэрвээ та 2000 хуудастай боть бариад уншиж судлах аль эсвэл овор багатай авсаархан төхөөрөмж дээр тухайн номыг өөрт таатай хэлбэрээр унших мэдээж өөр шүү дээ. Тиймээс энэхүү төхөөрөмжийн жин болон дэлгэцийн хэмжээнд боломжийн гэсэн үнэлгээг өгч байна.

Үндсэн дэлгэцийн дээд талд ном унших, дуу сонсох, кино үзэх, бичиг баримт цэгцлэх, Апп-татах, интернет хөтөч гэсэн боломжуудыг агуулсан цэстэй. Мөн Амазон нь өөрийн гэсэн үүлэнд хадгалах үйлчилгээтэй бөгөөд хэрвээ та амазоны өмнөх kindle төхөөрөмжийг ашиглаж байсан бол тухайн төхөөрөмж дээрээ худалдаж авсан ном болон бусад зүйлсийг Kindle fire дахин дээрээ сэргээх үйлчилгээг Амазоноос үнэгүй санал болгож байгаа.  Харин аpps цэсрүү орж Андройд -ын хэдэн мянган төлбөртэй болон төлбөргүй апп-уудыг татан авч суулгаж болно. Ер нь бол  Amazon-ий  Appstore маш том. Өөрийн гэсэн төлбөр төлөх системтэй учраас вирус болон спамаас 100% хамгаалагдсан эх үүсвэрээс Апп татах боломжтой. Хамгийн гол зүйл болох ном худалдаж авах цэс рүү ороход та өөрийн төлбөртэй болон аль эсвэл төлбөргүй аккаунтыг хийж ном татаж авч унших боломжтой.

Kindle fire -ийн хэрэглээ

Kindle fire-ийн хэрэглээг тодорхойлоход бага зэрэг төвөгтэй. Амазоноос өмнө нь гаргаж байсан Киндл загварууд бүгд зөвхөн ном уншиж, ном сонсох гэсэн онцлогтойгоор худалдаалагдаж байсан. Энэ нь ч бусдаас ялгарах гол онцлог болж чадаж байсан. Өмнөх Киндл-үүд бүгд гэрэлтүүлэггүй дэлгэц болон маш хөнгөн жинтэй байсан нь хэрэглэгчдийг татаж зах зээл дээр өргөн хүрээг хамарч чадсан. Харин Kindle fire – нь гэрэлтүүлэгтэй дэлгэц, хүнд жинтэй загвар юм. Хэрвээ та зөвхөн ном унших зорилгоор өөрт байгаа өмнөх загвараа шинэчлэхийг хүсч байгаа бол энэ загвар таньд тохирохгүй байж магад. Учир нь гэвэл Kindle fire нь эрлийз төхөөрөмж юм. Ном унших бүрэн боломжтой хэдий ч удаан хугацаагаар ном уншихад гэрэлтүүлэгчтэй дэлгэцийн технологийг ашигласан учраас тийм  ч тохиромжтой биш. Харин бага цагаар ном унших хажуугаар нь интернетээр аялах болон тоглоом тоглох зорилгоор худалдаж авч байгаа хэрэглэгчидэд тун тохиромжтой. Учир нь гэвэл үнийн хувьд бусад төхөөрөмжтэй харьцуулашгүй хямд үнэтэй боловч чанартай бүтээгдэхүүн юм. Kindle Fire -ийг та аялалд авч явахын өмнө компьютертээ холбоод өөрийн хүссэн кино, дуу, ном зэргээ хуулаад аваад гараарай. Таны төхөөрөмж 8GB багтаамжтай бөгөөд 10 кино, 800 дуу, 3000 ном багтах хүчин чадалтай. Kindle Fire -ийн сул тал бол багтаамжийг өргөтгөх боломжгүй.

Эцэст нь хэлэхэд энэхүү төхөөрөмж нь баталгаатай чанар, олон боломжийг гайхалтай хямд үнээр Амазон таньд санал болгож байгаа юм.

Та Tedy.mn сайтаар зарагдаж байгаа Amazon Kindle Fire -г  худалдан авах бол  http://tedy.mn/product.php?p=4686 энд дарж орно уу

 


2053 уншсан

« Бүсгүйчүүддээ зориулан В Дэвтэрийг тал үнээр нь   Every Day English тал үнээр нь худалдан аваарай »


Хэрэглэгчдийн сэтгэгдлүүд:


Ariunaa:
2012-09-02
hi bi oiriin hugatsaand mash yaralt deerhiig hudaldaj awmaar bn hent holboo barih be kindle fire

Сэтгэгдэл бичих:
Анхаарах зүйл: Та бичлэг үлдээхдээ өөрийн үнэн бодит хаягаа оруулна уу. Хуурамч хаяг оруулсан тохиолдолд танд бид эргэн хариу өгөх боломжгүй бөгөөд таны сэтгэгдлийг баталгаажуулах боломжгүй юм.
Нэр
E-майл
Вэбсайт