tedy blog
 
 

“ИНТЕРНЭТ БА ХӨГЖИЛ” ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА

Мэргэжилтэн.     TEDY.MN 

Эссэ бичлэгийн уралдааны зорилго:

Эх орны ирээдүйг тодорхойлогч залуустаа бидний амьдралын салшгүй хэсэг болсон интернэт хэмээх орчныг хэрхэн ойлгож хүлээж авч, ажил, амьдрал, өөрсдийн боловсрол хөгжилд ашиглаж байгаагаа илэрхийлэх, бусаддаа таниулах, залуусын интернэт хэрэглээг дэмжих, хоорондоо мэдлэгээ хуваалцах боломжийг олгох. Мөн тэднийг шагнаж урамшуулах, хийсэн бүтээлийг нь олон нийтэд хүргэхэд чиглэнэ.

Хугацаа:

2009.07.02 - 2009.07.17-нийг дуустал

Сэдэв ба агуулга:

“Интернэт ба хөгжил” сэдвээр өөрийн мэдлэг, чадвараа уралдуулан бичнэ. Залуус өөрсдийн ажил, амьдрал, боловсрол, нийгмийн оролцоо зэрэгт нь интернэт ямар үүрэг гүйцэтгэж, хэрхэн нөлөөлж байгаа, ямар өөрчлөлт, боломж, давуу талуудыг олгож байгаа, мөн ямар асуудлууд тулгарч байгаа, түүнийг хэрхэн шийдэж гарч болох талаар өөрийн үзэл бодолд тулгуурлан, баримт судалгаа, шинжилгээ гэх мэт үнэн бодитой мэдээлэл ашиглан бичсэн байна.

Уралдаанд оролцогчид тавигдах шаардлага.

  • Монгол улсын иргэн хүн бүр оролцох боломжтой.

Уралдаанд ирүүлэх материалд тавигдах шаардлага. 

  • Сэдвийн хүрээнд өөрийн үзэл бодлоо үнэн бодитой баримт, судалгаа шинжилгээнд үндэслэн чөлөөтэй, цэгцтэй илэрхийлэх мөн өөрийн зүгээс дүгнэлт хийсэн байх.
  • Найруулга, хэл зүйн болон зөв бичих дүрмийн алдаагүй байх
  • 500-1000 үгтэй MS Word дээр Arial фонтоор бичигдсэн байх, мөр хоорондын зай 1,5.
  • Оролцогч өөрийн овог нэр, албан газар болон сургуулийн нэр, дамжаа, өөрийн болон ойр дотны нэг хүний холбоо барих утасны дугаар бичсэн байх
  • Бичсэн эссэ-ний үгийн тоо, ашигласан материал эх сурвалжийн нэрс, огноо зэргийг хавсаргах

Оролцогч бүтээлээ marketing@tedy.mn хаяг руу 24 цагийн турш илгээх боломжтой. Мөн НьюТел компанийн байранд Ажлын өдрүүдэд, ажлын цагаар авчирч өгч болно.

Зохион байгуулах үе шат.

  • 2009 оны 07-р сарын 17-ны өдрийг дуустал оролцогчдын эссэ-г хүлээн авна.
  • 08.04-нд блог дээр уралдаанд шалгарсан оролцогчдыг нээлттэй зарлана.
  • Шалгарсан эссе-нүүдийг бүрэн эхээр нь блог дээр нээллттэй байдлаар байрлуулна.
  • Шалгарсан оролцогчдын шагналыг 08.04-нд Мобикомын Энтертэйнмэнт төвийн M-Cinema-д гардуулна
  • Уралдаанд оролцсон бүх оролцогчдод шагнал гардуулах ёслолд буюу “M-Club”-ийн M-Cinema-д зочлох эрх олгоно.
  • Шагнал гардуулах өдрийн өмнөх өдөр оролцогчдод утсаар мэдэгдэнэ.

Шагнал байгуулах үе шат. 

  • 1-р байр нэг хүн шалгарна. Nokia албан ёсны борлуулагчийн “NOKIA 5220” express music загварын гар утас
  • 2-р байр 2 хүн шалгарна. Тус бүр Be үйлчилгээний шинэ дугаар
  • 3-р байр 3 хүн шалгарна. Тус бүр Мобикомын 5000 төгрөгийн цэнэглэгч карт

 Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 315252 утсанд хандана уу.


2331 уншсан

« 3.5G ТЕХНОЛОГИЙН ТАЛААРХ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД:  Блоггеруудтай хамтран ажиллана. »


Хэрэглэгчдийн сэтгэгдлүүд:


Zochin:
202.131.226.XXX
2009-07-01
Yamar goy yum bee?

uugii:
124.158.105.XXX
2009-07-06
goe yum aa bolj bi bas orltsno

boloroo:
202.126.90.XXX
2009-07-06

Ene uraldaan tvrvvlmeer sanagdchihlaa. 5220 miniih shvv zaluusaa kkkkkkkkkkk

Suvdaani:
203.194.117.XXX
2009-07-07
Гайхалтай, идэвхитэй оролцоцгоё залуусаа. Бүгдэнд нь амжилт хүсье.

Suvdaani:
203.194.117.XXX
2009-07-07
Гайхалтай бүгдэнд нь амжилт хүсье, идэвхитэй оролцоцгооё залуусаа.

Nuutshan:
202.131.226.XXX
2009-07-08
Өөөлхөн үүд ээ бүгдэд нь ажа ажа амжилт. Би ч бас оролцоно оо.

www.tj5.org:
122.201.20.XXX
2009-07-08
Uug ni ch zov saihan sanaa baina. gehdee shagnal chini yaasan goshin yum be. yamar yasliin huuhed huurch baiga bish. olniig hamarsan yum hiiy l gj baival shagnaliin sangaa osgo

Nuutshan :
202.131.226.XXX
2009-07-09
Hey. www.tj5.org oo chi ymar sonin hun be. Bidniig demjeed iim goy yum zohioj baihad. Zugeer l bidniig ene sedwiin hureend uzel bodloo onowchtoi ilerhiilsnii tuluu shagnaj, demjij baihad humuusiin ajild uram ogoh heregtei baih aa naizaa.

Àíóê:
202.179.10.XXX
2009-07-10
ìàø èõ òààëàøäàæ áàéíà öààøäàà îëîí óäàà èéìýðõ¿¿ àðãà õýìæýý ÿâóóëáàë ç¿ãýýð

www.miniih.net:
203.91.114.XXX
2009-07-10
www.miniih.net бол минийх харин гар утас бол бас МИНИЙХ!!!!!!!!

Antuan:
114.31.66.XXX
2009-07-18
Nadad haramsaltai bn. Bi unuudur l ene talaar medlee. Hugatsaagaa sungaj bolphgui yum uu? Gants bolomj olgood uzehgui yum uu? Magadgui terguun bairiig ezleh yostoi hunee oruulahgui bgaa ch yum bil uu

bunjuu:
141.219.81.XXX
2009-07-22
yasan haramsaltai yum be saya l medlee.

Oroltsogch:
202.131.232.XXX
2009-07-24
Dun ni hezee agarh yum be 24 bolchihloo gej

Oroltsogch:
202.131.232.XXX
2009-07-24
Dun ni hezee agarh yum be 24 bolchihloo gej

demjigch:
202.179.20.XXX
2009-07-25
24 bolchihood baihad tvrvvlsen hvnee zarlaachee bolj ogvol esse gii ni gargaarai.

Сэтгэгдэл бичих:
Анхаарах зүйл: Та бичлэг үлдээхдээ өөрийн үнэн бодит хаягаа оруулна уу. Хуурамч хаяг оруулсан тохиолдолд танд бид эргэн хариу өгөх боломжгүй бөгөөд таны сэтгэгдлийг баталгаажуулах боломжгүй юм.
Нэр
E-майл
Вэбсайт